Дараах байршилд засвар хийх тул ундны усаа нөөцлөхийг зөвлөв

Ус сувгийн удирдах газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21.00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04.00 цагийн хооронд ХУД-ийн 1, 2, 15, 17, 18-р хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хязгаарлана. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна.

Ус хаах байршил:

  • 120 мянгат
  • 19-р хороолол
  • Наадам центр
  • Нархан хотхон
  • Жаргалант хотхон
  • Хурд хотхон
  • Гэгээнтэн хотхон
  • Төв цэнгэлдэх
  • Оргил рашаан сувилал орчим

Эх сурвалж: УСУГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button