Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ сард байгуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.20/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан мэндчилгээ дэвшүүлсэн ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев нарт талархаж буйг уламжлахыг Элчин сайдаас  хүслээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, ногоон хөгжил, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал. 

Энэ хүрээнд ойрын хугацаанд хоёр талын ЗГХК-ын удирдлагууд уулзаж, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүд, түүнчлэн тулгамдсан асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. 

Мөн энэ сарын сүүлээр Беларусийн нийслэл Минск хотноо болох Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг талууд бүрэн хангаж буйг тэмдэглэв. 

Элчин сайд А.Н.Евсиков Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тухайлбал, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, танилцууллаа.   

Уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.

4 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
ХУУЛЬЧ
16 days ago

БОЛЖ ДЭЭ .,,,,

Bahçelievler su kaçağı tespiti
15 days ago

Bahçelievler su kaçağı tespiti Düzenli kontroller, sürprizleri engeller. https://suksesvol.org/read-blog/13327

Göktürk su kaçak tespiti
15 days ago

Göktürk su kaçak tespiti Su kaçağı tespiti için doğru adres, kesinlikle öneriyorum. http://www.faceya.com/read-blog/7491

asd
14 days ago

neg mur orsiin heseg bolchooch ta nar

Back to top button