10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан авто зогсоолын хүртээмж нэмэгдүүлэх ажлын хүрээнд БГД-ийн 5, 6 дугаар хороонд ажиллалаа.
Тус байршилд зам дагуу буюу “on street” зогсоолыг хийхээр зураг төсөл гаргаад байна. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооллын замын урд хэсэг нь том талбайтай хэдий ч эмх цэгцгүй автомашины зогсоолын талаар тус нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хэллээ.

Иймээс төлөвлөгдсөн зураг дээр бага зэргийн өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам болон ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “10 дугаар хороолол орчим нь нийт 5 хороог хамардаг бөгөөд 40-50 мянга гаруй оршин суугчтай учраас ачаалалтайд тооцогддог.

Тийм учраас энэхүү 1-2 км орчим ил буюу зам дагуу зогсоол нь чухал хэрэгцээтэй. Мөн тухайн хэсэгт дулааны шугам болон худаг байрладаг учраас бүхэлд нь асфальтаар хучилгүйгээр зарим хэсэгт тасалж, ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
БИД гараажуудаа буулгуулсан. ОДОО зогсоол хүрэлцээгүй. ИЙМД БГД-14 хорооны 18 байрыг тойрсон сэндвичин, шавар дэлгүүр нэртэй ТҮЦүүдийг буулгаж ОРШИН суугчдад автын зогсоол бий болгож, цэвэр орчинг бүрдүүлж өгнө үү?
СБДүүргийн 2-р сургуулийн эргэн тойрны гражуудыг буулгаад бараг 3 жил боллоо, Яаралтай ил зогсоолууд хиймээр бна
10 -р хорооллын зам дагуу машин тавьдагийг л болиулах хэрэгтэй. Яагаад зам дагуу машинуудыг ачуулдаггүй юм вэ?