Зургаан зайрмаг зээлсэнгүй гэж бусдыг зодон танхайрсан этгээдийг 48 цаг саатуулжээ

Хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг зодсон хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас, Хүнсний дэлгүүрийн худалдагчийн биед халдаж хохирол учруулсан хэрэг гарлаа. Дундговь аймгийн Сайнцагаан сумын VII багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчийг зодож байна дуудлага мэдээлэл 6-р сарын 27-ны 22.40 цагт Цагдаагийн газарт анх бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу харьяа аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай очиж, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн. Худалдагчийн биед халдсан этгээдийг хойшлуулшгүй арга хэмжээ авч саатуулсан.
Хохирогчийн эрүүл мэндийн гэмтлийн зэргийг тогтоох, шинжээч томилсон тогтоолыг Цагдаагийн байгууллагаас хэрэг гарсан өдөрт нь өгөх гэсэн боловч хохирогчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Улаанбаатар хот руу явсан байсан.
Ингээд 6-р сарын 29-нд шинжээч томилсон тогтоол гардуулж, Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн. Хохирогч 7-р сарын 1-нд тухайн эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 48 цаг хорих арга хэмжээ авсан. “Тодорхой хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, үйлчлэхгүй” гэснээс үүдэж, тухайн хэрэг гарсан гэх нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох, гэмт хэргийн нөхцөлийг тогтоох, холбогдох бусад нотлох баримт цуглуулах ажиллагаа хуулийн хүрээнд үргэлжилж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу схаатуулах арга хэмжээ авна. Одоогийн байдлаар Шүүхийн зөвшөөрлөөр 48 цаг баривчлаад байна гэв.