Буриадын их сургуульд Монгол хэл, соёлын төвийг нээжээ

Монгол-Оросын их сургуулиудын ректоруудын анхдугаар форум Улаан-Үд хотод боллоо.
Монгол Улсаас Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй 60 шахам төлөөлөгч уг форумд оролцож байна. Форумын эхний өдөр Буриадын Их сургууль дээр “Монгол хэл, соёлын” Төвийн нээлт болов.
Хоёр улсын сайд нар Боловсролын салбарын хамтын ажиллагааны таван жилийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Мөн их сургуулиуд хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрүүд явагдаж байна гэв.
Эх сурвалж: Боловсролын яам