ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор С.Энхболдыг томиллоо

Эрүүл мэндийн сайдын 2025 оны зургаадугаар дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор С.Энхболдыг томилжээ.

С.Энхболдын Боловсрол:

  • 1997 – Анагаах ухааны их сургууль
  • 2007 -Япон улсын Нагояа их сургууль, Эрүүл мэндийн удирдлагын магистр
  • 2020 онд Япон улсын Нагояагийн их сургуульд “Монгол улсад 2015-2016 онд бүртгэгдсэн улаан бурханы дэгдэлтийн тархвар зүйн шинж чанар, хандлага, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дэгдэлтэд үзүүлсэн нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2000–2001- Анагаах ухааны дээд сургууль, багш
  • 2001–2005 – Эрүүл мэндийн яам (ЭМЯ), мэргэжилтэн
  • 2005–2008 -ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга
  • 2008–2011 – ЭМЯ, тус газрын дарга
  • 2011–2013 -ЭМЯ, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2014–2015 – ХӨСҮТ, дэд захирал
  • 2015–2016 – Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ), албаны дарга
  • 2016–2017 -ЭМЯ, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • 2017–2021 -Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл, зохицуулагч
  • 2021–2025 -Дэлхийн банкны санхүүжилттэй “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах” төсөл, хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button