Хөвсгөлийн Тариалан суманд төөрсөн 2 настай хүүг хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт төөрсөн хоёр настай хүүг эрэн хайх ажил үргэлжилж байна. Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16.55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага ирсэн байна.

Аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 210 гаруй иргэн, төрийн албан хаагч, 38 автомашин, 2 мотоцикл, 4 морьтойгоор 4–5 км-ийн радиуст самналт хийж байна. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг болон Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтойгоор тус суманд ажиллахаар хөдөлсөн байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг тухай бүр мэдээлэх болно.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Binance代码
3 months ago

Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://accounts.binance.info/register-person?ref=IXBIAFVY

Back to top button