Бусдын биед халдаад хил давсан Б.Амарсайханыг өчигдөр Тайландаас авчирчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна өнгөрсөн долоодугаар сарын 19-ний шөнө Д.С-ийн биед Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар халдсан.

Хуулийн байгууллагаас Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг тухайн үед нь цагдан хорьсон бол Б.Амарсайхан хил давсан болохыг өмнө нь мэдээлж байв. Б.Амарсайханыг өчигдөр (2025.09.22) Тайланд улсаас авчирсан гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Ташрамд мэдээлэхэд, дээрх этгээдүүдийг иргэн Д.С-ийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж буй юм. 

Б.Амарсайхан нь 2024 оны гуравдугаар сарын 1-нээс “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэрбээр өмнө нь: 

  • ГОВЬ Кашмер Европ ХХК-д Гүйцэтгэх захирал
  • ГОВЬ Кашмер Их Британи ХХК-д Гүйцэтгэх захирал
  • Таван Богд Трейд ХХК-д Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирал
  • ГОВЬ ХК-д Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан. 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button