“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томиллоо

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Дээрх шийдвэрийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өчигдрийн /2025.10.06/ 52 дугаарг тогтоолоор гаргасан байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байсан тул дээрх томилгоог хийжээ.

Т.Хаш-Эрдэнэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед зөвлөхөөр нь ажиллаж, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албыг удирддаг байв.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
binance referal code
2 months ago

I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

Back to top button