Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл нар Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн гэрээнд  
2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурав.

Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 619 дахь, тус аймагт хэрэгжих 28 дахь төсөл юм.

Уг төслийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгын халаалт болон цэвэр болон бохир усны шугам хоолой, мөн цахилгааны систем (хуваарилах самбар, дэд самбар, цахилгааны утас)- ийн шинэчлэл хийх ба ариун цэврийн өрөөний нийт 22 ширхэг суултуур, 42 ширхэг гар угаалтуурыг солих, суурилуулах ажлыг хийх юм. Үүний үр дүнд тус цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан сургалтын орчин бүрдэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын орчин нөхцөл сайжрахад хувь нэмэр болох юм.  

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button