Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна

 2025 оны 10-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Алтайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

Эх сурвалж: ЦУОШГ

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
www.binance.info注册
10 hours ago

I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

Back to top button