Ерөнхийлөгч хоригоо татан авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 95 дугаар тогтоолд хориг тавьж байсан. Гэвч одоо тэрхүү хоригоо татан авсан байна.

Учир нь, Үндсэн хуулийн Цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм. Иймээс Ерөнхийлөгч хоригоо татсан гэдгээ мэдэгдэв.

Цэцийн дүгнэлтээр, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журам, тухайлбал Ерөнхий сайдыг огцруулах санал тавигдсанаас хойш гурван хоногийн дотор хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэж, олонхи дэмжсэн бол тогтоолыг баталж, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох шаардлагыг зөрчсөн гэж үзжээ.

Мөн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан 95 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн дээрх заалтууд болон Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд нийцэх зарлиг, шийдвэр байх ёстой” гэх шаардлагыг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button