ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын даргаар хууль зүйн ухааны доктор, хошууч генерал Жамсранжавын Болдыг томиллоо.

Жамсранжавын Болд нь 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Цагдаагийн дээд сургууль, Удирдлагын академи, “Билиг” дээд сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Ахисан түвшний боловсролын сургуульд тус тус суралцаж төгссөн бөгөөд хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.

Тэрээр 1996 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын шат дараалсан албан тушаалд ажилласан туршлагатай.

Тодруулбал:

  • 1996–2001 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
  • 2002–2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст тасгийн дарга,
  • 2014–2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт болон Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөн шалгах чиглэлээр тасгийн дарга,
  • 2015–2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга,
  • 2017 онд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга,
  • 2017–2020 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга,
  • 2020–2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар тус тус ажиллаж байжээ.

Ж.Болд нь 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хошууч генерал” цол хүртсэн бөгөөд 2023 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.

3 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
registrera dig f"or binance
1 month ago

Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?

Lumikha ng Personal na Account
1 month ago

Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://www.binance.info/register?ref=IHJUI7TF

binance
1 month ago

Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://accounts.binance.com/id/register-person?ref=UM6SMJM3

Back to top button