Ажил хаялтын хугацаанд эцэг, эхийн нэгийг нь цахимаар ажиллуулахыг уриаллаа

Төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад 12 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэгийг, гэрээс нь цахимаар, 0-5 настай хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг, эх/-г цахимаар ажиллуулах эсхүл ажлын цагийг уян хатан зохицуулахыг уриалах, ажилтан, албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрх, хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уриаллаа.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүйгээр ажил хаялт зохион байгуулж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг ханган учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхэд хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд байна.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
binance Sign Up
1 month ago

Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.

Back to top button