Замын зөрчлийг мэдээлэгч иргэдэд урамшуулал олгох журам хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар хотод өнөөдрөөс /2025.11.01/ автозамын шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ.

Иргэд явган хүний зам, автобусны буудал дээр нэгдүгээр эгнээг хааж зогссон, эсвэл бусдын хөдөлгөөнд саад учруулсан автомашины зөрчлийг зурагт бичиж, 102 аппликэйшнээр ЗХУТ-д мэдээлвэл урамшуулал авна.

  • Жишээ нь, 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан зөрчилд мэдээлэл өгсөн иргэн 2,000–4,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой.
  • Торгууль хугацаандаа төлөгдөөгүй бол үнийн дүн өсдөг бөгөөд урамшуулал нэмэгдсэн торгуулийн дүнгийн 10–20 % хэмжээгээр тооцогдоно.
  • Урамшууллыг олгохдоо орлогын албан татвар суутгаж, иргэний данс руу шилжүүлнэ.

Жишээ: Таван сарын дараа 20,000 төгрөгийн торгууль 30,000 болж өсвөл мэдээлэгч иргэнд 6,000 төгрөгийн урамшуулал тооцогдоно.

Урамшууллыг олгох хугацаа:

  • 2025 оны сүүлийн хоёр сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-нд
  • Эхний гурван сарын урамшууллыг 2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд нэг удаа олгоно.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

2 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
инженер
4 months ago

Ард түмнийг ард түмнээр нь матуулж бариулах арга юм даа. Манжийн хааны монголчуудад зориулж бодож олсон арга юм гэсэн. Дахиад үүнийг 400 жилийн дараа дахин сэргэдэг байж. Монголчууд бид оюуны ийм хомсдол, яадралд орсон гэж үү.

binance us register
1 month ago

Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://www.binance.info/zh-CN/register?ref=WFZUU6SI

Back to top button