Монгол Улсын ургац 40 хувиар буурчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд 745.1 мянган тонн ургац хураан авсан нь өнгөрсөн оныхоос 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Үндсэн ургац:
- Үр тариа: 274.1 мян. тонн
- Төмс: 101.9 мян. тонн
- Хүнсний ногоо: 208.6 мян. тонн
- Тэжээлийн ургамал: 133.3 мян. тонн
- Тосны ургамал: 27.2 мян. тонн
Бууралтын хэмжээ:
- Улаанбуудай 34.7%, төмс 22.9%, хүнсний ногоо 22%, тэжээлийн ургамал 46%, тосны ургамал 49%
Дотоодын ургацаар хүн амын хэрэгцээг хангах түвшин:
- Улаанбуудай 62.5%, төмс 76.9%, хүнсний ногоо 72.6%
Бууралтын шалтгаан:
- Тариалангийн бүс нутгуудад 5–7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 37–39.5°C, хөрсний гадаргын хамгийн их температур 65–69.6°C хүрч, 40°C-аас дээш халсан өдрийн тоо 7–10 хоногоор үргэлжилсэн
- Гантай байдал, усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн хүндрэл
Гэсэн хэдий ч улаанбуудайн хувьд 8–9 дүгээр сард цаг агаар харьцангуй тогтвортой байсан нь ургацын чанарт эерэг нөлөө үзүүлж, хураалтыг 7–10 хоногийн өмнө эхлүүлэх боломж олгожээ. Үүний үр дүнд тарианы болц жигд, цавуулаг чанар өндөр гарсан байна.