УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын удахгүй болох Их хурлаар намын даргад нэр дэвшихгүйгээ мэдэгдлээ.

Тэрбээр найман жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа намын бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн ялалтад хувь нэмэр оруулснаа дурсжээ.
Гэвч даргад нэр дэвшихээ зарласнаас хойш “улс төрийн зорилготой гүтгэлэг, хэлмэгдүүлэлт” эрчимжсэн нь намын эв нэгдэл, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна гэж тэр үзсэн байна.
Иймд тэр албан тушаал, эрх мэдэлд зууралдахгүй, төрийн үнэт зүйл, шударга ёсыг хамгаалахын тулд намын даргад нэр дэвшихгүй, Их хурлаар өрсөлдөхгүй гэж мэдэгджээ.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://accounts.binance.info/it/register-person?ref=P9L9FQKY