Авто тээврийн төлбөрийн цэгүүдийг цахимжуулж, орлого төвлөрүүлэх аян эхлүүллээ

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна. Улсын хэмжээнд нийт 33 төлбөр авах цэгээс 12 нь өнөөдрийн байдлаар бүрэн цахимжсан байна.

Төлбөрийн систем цахим болсноор жолооч нарт илүү хялбар, ил тод болсон ч зарим жолооч үүссэн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь хүндрэл дагуулж байна. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх журамтай.

Иймээс тус төвөөс “Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян”-ыг 2025 оны арваннэгдүгээр сарын 5-наас эхлүүлжээ. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газарт нь төлүүлэх арга хэмжээ зохион байгуулж, жолооч нарыг төлбөрөө хугацаандаа барагдуулахыг уриалж байна.

Жолооч нар Ebarimt.mn, Ezam.mn, E-Mongolia.mn зэрэг цахим системээр өөрийн регистр болон тээврийн хэрэгслийн улсын дугаараар төлбөрийн мэдээллээ шалгаж, онлайн төлөх боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button