Зудын эрсдэл нэмэгдэж, баруун аймгуудад өвөлжилт хүндрэх төлөв гарлаа

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн энэ сарын зудын урьдчилсан төлөвөөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ихэнх хэсэгт зуд болох өндөр магадлалтай гэж үзжээ.
Тодруулбал, улсын нийт нутгийн 2 хувьд малын өвөлжилт нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага эрсдэлтэй байхаас гадна 17 хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутаг болон Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим хэсгээр зудын хүндрэл үүсэхээр байна.
Энэхүү үнэлгээг газрын ажиглалт, хиймэл дагуулаас авсан ган, зуншлагын мэдээлэл, 2025–2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургац, хур тунадасны олон жилийн дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан, мөн арваннэгдүгээр сарын цаг уурын урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн гаргасан.
Иймд зудын эрсдэл өндөр бүс нутгуудад онцгой анхаарч, цаг уурын байгууллагын богино, дунд, урт хугацааны болон шинэчлэгдсэн мэдээг тогтмол авч ашиглахыг ОБЕГ анхаарууллаа. Мөн цагийн байдал хүндрэхээс өмнө бэлтгэлээ бүрэн хангахыг зөвлөж байна.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!