Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Москва хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцон үг хэллээ.

Ерөнхий сайд “Транзит Монгол Улс” зорилтын хүрээнд дэд бүтэц, эрчим хүч, хот байгуулалтын томоохон төслүүд болон хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгааг онцоллоо.

2026 онд Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хуралд ШХАБ-ын гишүүн орнуудыг өндөр түвшинд оролцохыг тэрээр уриалов.

Хурлын ажиллагаанд Беларусь, Казахстан, Киргиз, БНХАУ, Узбекистан, Пакистан, Энэтхэг зэрэг улсын төлөөлөгчид оролцож байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button