Цаг агаарын сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар хүйтэрч, зарим хэсгээр цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2025 оны 11-р сарын 21-ний 08:00–20:00 цагийн урьдчилсан мэдээ:

  • Баруун аймгуудын баруун хэсэг: Үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
  • Салхи: Баруунаас секундэд 5–10 м, говь болон талын нутгаар зарим үед 12–14 м/с хүртэл ширүүснэ.
  • Температур:
    • Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэсийн хөндий: –10…–15°C
    • Алтай, Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Ерөө голын хөндий: –4…–9°C
    • Хангай, Хэнтийн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьганга: +3…+8°C
    • Бусад нутгаар: +1…–4°C

Аймаг, бүсийн тойм:

  • Улаанбаатар: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 4–9 м/с. –1…–3°C
  • Багануур: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи 5–10 м/с. –2…–4°C
  • Тэрэлж: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи 4–9 м/с. –2…–4°C

05 цагт Улаанбаатарын мэдээлэл:
Агаарын температур –13°C, харьцангуй чийг 72%, агаарын даралт 876 гПа байсан бөгөөд өдрийн турш тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button