16 настнуудын иргэний андгай өргөх ёслол боллоо

Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд зохион байгуулдаг “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож, 16 настнуудад баяр хүргэж, үг хэлэв. Тэрбээр “1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны замыг сонгож, хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гарган, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм. Монгол Улсын иргэн болно гэдэг нь зөвхөн иргэний үнэмлэх авах тухай бус. Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай, амлалт юм. Та бүхэн бол Монголын шинэ итгэл юм” гэв.

weed delivery overnight fast service