Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Хэвлэлийн албаны даргаар Ц.Ганзоригийг томиллоо

Ц.Ганзориг нь 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар Ц.Ганзоригийг томилжээ. Ц.Ганзориг нь Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консулын газарт Дэд консулаар дөрвөн жил ажиллаад ирсэн байна.
Тус албан тушаалыг хашиж байсан Ө.Золбаяр нь МАН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон тул ийн шинэ томилгоо хийсэн юм.