Мөрөн сумын 21 МВт-ын дулааны станцын өргөтгөл ашиглалтад оржээ

Монгол Улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвийн дулаан хангамжийг нэмэгдүүлэх “Дулааны станцыг 21 МВт-аар өргөтгөх” төсөл хэрэгжиж дуусан Улсын комисс хүлээн авчээ.

Төслийн хүрээнд эргэлдэх буцламтгай үет шаталтын орчин үеийн технологи бүхий 21 МВт-ын хүчин чадалтай зуух, байгаль орчинд ээлтэй уутат үнс баригч, 45 метр өндөртэй утааны хийн яндан болон 2х800кВА чадалтай хаалттай дэд өртөө бүхий иж бүрэн байгууламжийг гэрээт хугацаандаа барьж дуусгажээ.

Барилга угсралтын ажлыг “МЭЗ” ХХК 2024 оны 11 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд иж бүрэн тоног төхөөрөмжийг угсарч, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс туршилт тохируулгын ажлыг амжилттай эхлүүлсэн байна.

Ийнхүү Мөрөн сумын иргэд, албан байгууллагууд өвлийн ид ачааллын үеэр найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдах боломж бүрджээ.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button