Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Яармаг–Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн үндсэн даацын ган татлага (тросс) Монгол Улсад ирж, гаалийн хяналтын талбайд буулаа.

Одоогоор төслийн хүрээнд 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ган татлагад холбогдох гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тус ажиллагаа дуусмагц дотоод тээвэрлэлт, угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх юм.

Дүүжин замын тээврийн төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, авто замын ачаалал болон агаарын бохирдол буурах, хотын тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button