“Welcome to Mongolia” нэвтрүүлгийн эхний хоёр дугаар өнөөдөр цацагдана

Netflix-ийн “Physical Asia” шоуны оролцогчид оролцсон, нийт дөрвөн ангитай “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн эхний хоёр анги өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж байна.
Тус нэвтрүүлгийн эхний ангиудыг өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн зөвхөн БНСУ-д цацаж байсан бол өнөөдрөөс эхлэн дэлхийн бүх орны үзэгчид Netflix-ээр дамжуулан үзэх боломжтой боллоо.
Нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, БНСУ-ын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн гишүүн Амотти, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцсон юм.