УЛААНБУРХАН ӨВЧИН ХАЛДВАРЛАХ ЧАДВАР МАШ ӨНДӨР ТУЛ СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТООХ БУЮУ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙХ НЬ ЧУХАЛ

Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнаран: Улаанбурхан өвчин маш өндөр халдварлах чадвартай буюу дунджаар нэг халдвартай хүн 12-18 хүнд халдварладаг. Энэ дунд дархлаа тогтоогүй, бага насны хүүхдүүд хамгийн эхэнд өвчилж улмаар уушгины хатгаа болж хүндэрч, эндэх харамсалтай тохиолдол гарч байна.

Нийт хүн амын 95-аас дээш хувь нь дархлаатай болох буюу сүргийн дархлаажуулалт хийснээр бага насны хүүхдүүдээ хүндэрч, эндэхээс хамгаалж байгаа юм.

Улаанбурхан өвчний эсрэг вакцин байгаагүй бол Монголын хүн ам 3.5 сая болж өсөхгүй байсныг түүх гэрчилнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button