Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг
дэмжин ажиллаж эхэллээ. Уг аяныг “AI Academy Asia” байгууллагаас санаачлан
үндэсний хэмжээнд 2025-2030 он хүртэл хэрэгжүүлж буй бөгөөд 5 жилийн
хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг
чадавхжуулах, хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөр юм.
Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү аяныг 2026 онд Голомт банкны
дэмжлэгтэйгээр “Олон улсын цахилгаан холбооны байгууллага“-ын “AI Skills
Coalition”-ы хүрээнд өрнүүлж буй бөгөөд 2-р сарын 28-нд нээлтээ хийлээ.

Back to top button